Сүүлийн үед хар тамих, мансууруулах эм, сэтгэгцэт нөлөөлөх бодис, бэлдмэл залуу, өсвөр үеийнхэн хэрэглэх нь элбэг болжээ. Тухайлбал, энэ сарын 13-нд мансууруулах бодис хэрэглэсэн хүн нас барсан хэрэг гарчээ. Тодруулбал 18 настай эрэгтэй Т нь гэртээ ил харагдах гэмтэл, шархгүй нас барсан байжээ. Улмаар цагдаагийн байгууллагаас эл хэрэгт холбогдуулан хамт байсан 17-18 насны 2 эрэгтэйг шалгахад “Каннабас” төрлийн мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна. Гэвч нас барсан иргэний үхлийн шалтгаан эцэслэн тогтоогдоогүй, шинжилгээний хариу гараагүй байгаа аж. Хэргийг ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэст шалгаж байна.
Мансууруулах бодис нь хvний уураг тархи, мэдрэл сэтгэхvйд хvчтэй хор нөлөө үзүүлдэг химийн болон ургамлын гаралтай бодис аж. Мансууруулах бодис хэрэглэх нь мансуурах, донтох, сэтгэлийн гаж хөөрөлд орох, гуньж гутрах зэргээр сэтгэл мэдрэлийн хэвийн үйл ажиллагааг алдагдуулдаг аж.Дэлхий нийтээрээ мансууруулах бодисыг “Наркотик” гэж нэрлэж байгаа ба хөшөөх, мэдээ алдуулах, мансууруулах, нойрсуулах гэсэн утгатай грек үгнээс гаралтай юм.Мансууруулах бодисыг хэрэглэдэг хоёр шалтгаан бий талаар мэргэжлийн эм нар хэлж байна. Тухайлбал, хүнд өвчтөнд зайлшгүй шаардлагатай гэж үзсэн тохиолдолд (маш хvнд хагалгаа, хорт хавдрын үед гэх мэт) эмчийн хяналтын дор, эмнэлгийн нөхцөлд хэрэглэдэг. Нөгөө нь хор уршгийг нь мэдэхгүйгээс бусдад уруу татагдах, бусдыг ухамсаргүйгээр дуурайх, сонирхож саваагүйтэх, сэтгэлийн хямралаас гарах гэж үзсэнээс болж хууль бус хэрэглэдэг хэмээн хэллээ.