Categories
мэдээ нийгэм

Манжуурын замд таван Монгол иргэн осолд орж, нас баржээ

БНХАУ-ын Манжуур хот руу явж байсан Монголын таван иргэн автомашины ослоор өөд болсон харамсалтай хэрэг өчигдөр гарлаа.

Осол гарах үед зорчигчид Манжуур хотод ойрхон явжээ. Жолооч нь таксинд явдаг хятад хүн байсан бөгөөд Хятадын хилийн хот болох Алтан-Эмээлээс Манжуур хот руу такси үйлчилгээ эрхэлдэг байжээ. Машинд жолоочоос гадна таван монгол хүн сууж явжээ. Тэдгээр хүмүүс хаанахын хэн болохыг хараахан тогтоогүй байгаа ч нийслэл хотоос зорин очсон хүмүүс байж магадгүй гэсэн таамаг байна.

Өчигдөр цаг агаар их муу байсан нь осол гарахад нөлөөлсж байж магадгүй аж.. Таксинд явсан жижиг тэрэг өөдөөс ирж явсан том оврын ачааны машинтай мөргөлдөж, жолооч болон зорчигчид газар дээрээ нас барсан байна. Ослын үеэр амьд үлдсэн хүн байхгүй болохоор Монголын талаас хууль хяналт, төрийн албаны хүмүүс иртэл осолдсон хүмүүсийг ослын газраас хөдөлгөхгүй гэсэн байр суурийг БНХАУ-ын албаны хүмүүс илэрхийлжээ. Дорнод аймгийн холбогдох албаныхан ослын газрыг зорин хөдөлж буй юм байна.

Манжуур хотыг зорих монголчуудын тоо өвлийн улиралд ч буурдаггүй учраас БНХАУ-ын талаас Манжуурын замыг засч өргөжүүлсэн хэдий ч цаг агаарын бэрхшээлээс шалтгаалан харамсалтай хэрэг гарсаар байна. Өнгөрсөн зун Манжуурын замд микро автобус осолдож, хоёр хүний амь хохирсон хэрэг гарч байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *