Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замын Өндөрдов жуулчны баазаас Дундговийн замын эхлэл хүртэлх зургаан км хатуу хучилттай авто замд шилэн мяндсаар хүчитгэсэн асфальт бетоныг туршихаар болжээ. Тус шинэ технологийг энэ сарын 24 буюу маргааш 100 м замд турших юм байна.
Туршилтыг Зам, тээврийн хөгжлийн төв БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэн KICT, “ЭСТО”ХХК, “ЭМ АЙ ЭЛ” ХХК, “ЯЛГУУСАН” ХХК, “ЭРДЭНЭ ЗАМ” ХХК-тай хамтран хийх аж.
Зам, тээврийн хөгжлийн төв нь авто замын салбарт шинэ техник, технологийг нэвтрүүлэх зорилгоор судалгааны ажлуудыг хэрэгжүүлж байна. БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэн KICT, “ЭСТО” ХХК-тай хамтран 2012 оноос бүлээн асфальт технологийг Монгол Улсад нэвтрүүлэх судалгааны ажлыг хийж байна.