Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсын хамгийн өндөр настан 111 настай

Иргэний улсын бүртгэлийн мэдээллийн санд нийт иргэдийн 0.005 хувь буюу 155 иргэн 100 ба түүнээс дээш настай гэж бүртгэгджээ.

Манай улсын хамгийн өндөр настай иргэн 111 настай бөгөөд Хэнтий аймагт амьдардаг бол 107 настай иргэн Баянзүрх дүүрэгт амьдарч байна.

100 ба түүнээс дээш настай ахмадуудын 136 нь эмэгтэй, 19 нь эрэгтэй. Өндөр настнуудын 100 нь орон нутагт, 55 нь нийслэл Улаанбаатарт бүртгэлтэй.

Өвөрхангай 15 буюу хамгийн олон өндөр настантай аймаг хэмээн бүртгэгджээ.

Манай улс 65 нас хүрч буй иргэндээ насны хишиг тэтгэмж жилд нэг удаа олгодог. Энэ жил 1956 оны долдугаар сарын 16-ны өдрөөс 1957 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн хооронд төрсөн 65 нас хүрсэн ахмад настан 2022 оны нэгдүгээр сарын 20-ны өдрийн дотор EHALAMJ.MN халамжийн нэгдсэн системд бүртгүүлж, тэтгэмжид хамрагдах хүсэлтээ гаргахыг ХНХЯ-наас зөвлөлөө.

Цахимаар хүсэлт гаргах боломжгүй тохиолдолд харьяа хорооныхоо халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэнд иргэний үнэмлэхтэйгээ очиж, хүсэлт гаргах боломжтой аж.

  • 65-69 настанд 50,000
  • 70-79 настанд 80,000
  • 80-89 настанд 150,000
  • 90 түүнээс дээш настанд 250,000 төгрөгийг цагаан сар, улсын наадмаар буюу жилд 2 удаа насны хишиг олгож байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *