Categories
мэдээ нийгэм

Манай улсын 15-69 насны таван хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой байна

Цар тахал бидний амьдралын хэв маягийг өөрчилж, хөдөлгөөний идэвхгүй суугаа байдлыг нэмэгдүүлсээр байна. НҮБ-ын 2030 он хүртэлх Тогтвортой хөгжлийн зорилтод халдварт бус өвчнөөс (ХБӨ) урьдчилан сэргийлэх, түүнийг эмчлэх замаар “ХБӨ-өөс үүдэлтэй цаг бусаар нас баралтыг 2025 он гэхэд 25%, хөдөлгөөний хомстлыг арван хувиар бууруулах”-аар зорилт дэвшүүлсэн.

Дэлхийд хүн амын нас баралтын 6% нь хөдөлгөөний хомстлоос хамааралтай ба хөдөлгөөний идэвхгүй байдал нь зүрх судасны өвчин, чихрийн шижин, хавдар, таргалалт зэрэг ХБӨ-ийг нэмэгдүүлж жилд дунджаар 3.2 сая хүн нас бардаг. Манай улсын 15-69 насны хүн амын

  • 21.9% нь хөдөлгөөний хомстолтой,
  • 52.4% нь ажлын байрандаа,
  • 48.2% нь амралт чөлөөт цагаараа идэвхтэй хөдөлгөөн хийдэггүй, хөдөлгөөний идэвхгүй, суугаа байдалд хоногт дунджаар 3.4 цагийг зарцуулдаг,
  • 49.4% нь илүүдэл жин ба таргалалттай байна (ХБӨ, осол гэмтлийн шалтгаан эрсдэлт хүчин зүйлсийн тархалтыг тогтоох үндэсний 4-р судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ДЭМБ, 2019 он).

Монголчууд өдөрт дунджаар 2737 алхам алхдаг ба 18-69 насны нийт хүн амын дөнгөж 4.9% нь ДЭМБ-ын зөвлөмжийг биелүүлж өдөрт 10000-аас дээш алхам алхдаг. Aлхалтын тоо хэмжигч (педометр, ухаалаг утас, бугуйн цаг, аппликейшн зэрэг) багаж хэрэгслийг хүн амын 76% нь ашигладаггүй байна (Идэвхтэй хөдөлгөөнөөр хичээллэх талаар хүн амын мэдлэг, хандлага, дадлыг тогтоох үндэсний судалгаа, ЭМЯ, НЭМҮТ, ШУТС, 2019 он).

Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.1.1, 2.1.1.1, 2.2.1 дугаар заалт, Биеийн тамир, спортыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөр, Халдварт бус өвчинтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах иргэд, олон нийтэд идэвхтэй хөдөлгөөн, явган алхалтыг сурталчлан уриалах зорилгоор “Эрүүл мэндийнхээ төлөө алхангаа ярилцъя” уриан дор “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” сэдэвт алхалтын арга хэмжээг зохион байгуулж байна. Уг арга хэмжээнд ЭМ-ийн сайд С. Энхболд ДЭМБ-ын Монголд дах суурин төлөөлөгч Сергей Диордица Эрүүл мэнд биеийн тамир спортын салбарынхан оролцлоо.

Монгол залуучуудын бүтээсэн “Alhay” гар утасны аппликейшнийг ашиглан 2021 оны 2021 оны 05 дугаар сарын 24-30-ны өдрүүдэд ЭМЯ, НЭМҮТ, ЗГТА-БТСУХ, ДЭМБ хамтран “Эрүүл мэндийнхээ төлөө-Алхангаа ярилцъя” уриан дор “Дархлааг дэмжих цахим алхалтын 7 хоног” аян, 2021 оны 10 дугаар сарын 01-31-ний өдрүүдэд “Дэлхийн алхалтын өдөр”-ийн хүрээнд “Эрүүл амьдралын хэв маягт алхам алхмаар” алхалтын сарын аяныг тус тус зохион байгууллаа гэж ЭМЯ-наас мэдээлэв.

One reply on “Манай улсын 15-69 насны таван хүн тутмын нэг нь хөдөлгөөний хомсдолтой байна”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *