Монгол Улсын нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг өнөөдөр танилцууллаа.
Энэ үеэр дотоодын аялал жуулчлалын салбарын тоон үзүүлэлтийг Үндэсний Статистикийн Хороо (ҮСХ)-ноос мэдээлсэн юм. Манай улсын хилээр 2022 оны эхний хагас жилд давхардсан тоогоор 575,000 зорчигч орж ирсэн байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 245,000-аар нэмэгдсэн. Харин цар тахлын өмнөх үе буюу 2019 оны мөн үеэс 2.2 саяар бага байна.
2022 оны эхний хагас жилд 289.4 мянган зорчигч хилээр орж ирсний
- 72.7 хувь нь Монгол Улсын иргэд
- 27.3 хувь нь гадаадын жуулчид байна.
Улсын хилээр орсон зорчигчид 289.4 мянга байгаа бол гарсан зорчигчдын тоо 285.5 мянга болсон талаар мэдээллээ.
Давхардсан тоогоор манай улсын 217.1 мянган иргэн гадаадад зорчжээ. Тодруулбал, энэ оны эхний хагас жилд 134.4 мянган иргэн аялал жуулчлалын зорилгоор гадаад руу зорчсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 87.9 хувиар буюу 2.6 дахин өссөн үзүүлэлтэй байгаа юм.
Харин 34 орчим хувь нь ажиллах, суралцах болон байнгын оршин суух зорилгоор явжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 19.5 хувиар буурсан мэдээлэлтэй байна.