Categories
мэдээ нийгэм цаг-үе

Манай улсад нэг компьютерт 23 хүүхэд ногддог

Манай улсад нэг компьютерт 23 хүүхэд ногддог байна. Тйимээс энэ жил төсөвт тусгасан 3 тэрбум төгрөгөөр 670 сургуулийн шилэн кабелийг шинэчилж, интернэтийн хурдыг 3 дахин нэмэгдүүлсэн байна.

Улсын хэмжээнд 180 мянга, нийслэлд 40 мянган хүүхэд эрчим хүч, тоног төхөөрөмж, техник хэрэгслийн улмаас хичээлийн хоцрогдолд орсон тул өнгөрсөн жилийн намар Эрчим хүчний яамнаас Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт шинээр нүүж ирсэн айлуудыг эрчим хүчээр хангах асуудлыг шийдвэрлэжээ.

Мөн энэ жилийн хувьд 10 тэрбум төгрөгийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын багцад тусгасан. Энэ хүрээнд интернэтийн сүлжээний асуудлаа шийдэх аж. Түүнчлэн улсын хэмжээнд 33 мянган багшийг компьютержүүлэхэд 140-160 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай тул энэ чиглэлээр тодорхой арга хэмжээ авахаар төлөвлөжээ.

Үүнээс гадна хувьсах зардлын аргачлалыг өөрчилсөн тул энэ хүрээнд багш нарын өөрсдийн мөнгөөр хичээлд зарцуулсан хэрэгсэл, дата, интернэтийн зардлыг олгох, компьютерын танхимгүй байгаа сургуулийн асуудлыг шийдвэрлэхээр болсон байна. Эхний ээлжинд нэн яаралтай 100 орчим сумын сургуулийн интернэт компьютерийн асуудлыг хувьсах зардлын аргачлалаар шийдвэрлэхээр болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *