Хамгийн сүүлд Монголын оюутны холбооноос 90 гаруй их, дээд сургуулийг жилдээ 30 гаруй мянган оюутан төгсөж, тэдний гуравны нэг нь 4-6 жил сурч эзэмшсэн мэргэжлээрээ ажилладаг гэсэн судалгаа гаргажээ. Харин 60 орчим Мэргэжил Сургалт Үйлдвэрлэлийн Төвийг жилд 40 орчим мянган оюутан төгсөж, тэдний 80 хувь нь мэргэжлээрээ ажиллаж, үлдсэн хувь нь дэвшин суралцдаг. Дээд сургуулиа төгсөөд шууд ажлын байртай золгохын тулд дунд сургуулиа төгсөөд мэргэжлээ хэрхэн зөв сонгох вэ гэдгээс шууд хамааралтай.
Манай улсад хамгийн эрэлттэй 10 мэргэжил нь:
1. Архитектор
2. Төсөвчин
3. Геологич
4. Уул уурхайн инженер
5. Гоо сайхны мэс засалч
6. Барилгын инженер
7. Хүнд даацын автомашины жолооч
8. Өндөр зэрэглэлийн рестораны тогооч
9. Нотариатчин
10. Маркетингийн менежер
Эдүгээ дээд боловсролын сургалтын 95 байгууллагын 32.6 хувь нь их сургууль, 60.0 хувь нь дээд сургууль, 3.2 хувь нь коллежийн ангилалд багтаж, 4.2 хувь нь гадаадын салбар сургууль байдаг аж. Өнгөрсөн онд гэхэд нийт суралцагчдын 91,798 буюу 58.4 хувь төрийн өмчийн, 65,075 буюу 41.4 хувь нь төрийн бус өмчийн, 265 буюу 0.2 хувь нь гадаадын салбар сургуульд суралцсан гэсэн мэдээлэл бий.
Ирээдүйд техник технологид суурилсан мэргэжлүүд нийгэмд давамгайлах нь. Тэр утгаараа бүх талын инженер мэргэжил илүү эрэлт хэрэгцээтэй болох нь. Энэ утгаараа дэлхий дахинд “хиймэл оюун ухаан, робот техник, биш дата, куантиум компьютер, компокит материал, анагаах ухааны дэвшлүүд” зэрэг зургаан сэдэв хурдацтай хөгжиж яригдаж байна.
Олон улсад хамгийн эрэлттэй 10 мэргэжлийн жагсаалт гарчээ. Үүнд:
1.Иргэний инженер,
2.Инженер
3.Нягтлан бодох,
4.Компьютерийн инженер
5.Эдийн засагч
6.Санхүүч
7.Архитектор
8.Биологич химич физикч
9.Механикийн инженер
10.Математикч гэсэн мэргэжлүүд тус тус багтжээ.
Монгол хүн дэлхийн долоон тэрбум хүнтэй ажлын байраар өрсөлдөн хоолоо олж идэхийн тулд эдгээр даяаршсан мэргэжлээр суралцаж ажиллах цаг хэдийнэ болсон.