Өнөөдөр Дэлхийн сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр. Манай улсад жилд дунджаар 4000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байна. Үүний 10 хувь нь хүүхдэд тохиолдож буй бөгөөд нийт өвчлөгсөдийн 70 хувь нь хөдөлмөрийн буюу 16-45 насныхан байгаа юм.
Жилд 200 орчин хүн энэ өвчнөөс болж хорвоогийн мөнх бусыг үзүүлж, зөвхөн 2016 онд 2380 хүн хөдөлмөрийн чадвар алдалтын улмаас группт орсон байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулсан, 200 гаруй улсын төлөөлөл оролцсон Эрүүл мэндийн сайд нарын хуралд оролцож, үг хэлжээ.