Дэлхийн эмч нарын өдөр өнөөдөр тохиож байна.
Үүнтэй холбоотойгоор 2022 оны байдлаар их эмчийн статистик мэдээллийг Эрүүл мэндийн хөгжлийн төвөөс танилцууллаа.
Монгол Улсын эрүүл мэндийн байгууллагад 2022 оны байдлаар 12,970 их эмч ажиллаж байна. Үүнээс,
- Их эмч- 78.7%
- Уламжлалт анагаах ухааны их эмч – 8.8%
- Нүүр ам судлалын их эмч – 12.5%-ийг тус тус эзэлж байна.
Нийт ажилчдын дийлэнх нь буюу 76.5 хувь нь эмэгтэй аж.
Их эмч нарыг ажиллаж буй байгууллагаар харвал:
- Хувийн ортой, үүдэн эмнэлэгт- 4,636 (41%)
- Өрх, сумын эмнэлэгт – 2,312 (21%)
- Аймаг дүүргийн нэгдсэн эмнэлэгт – 2,700 (24%)
- Төрөлжсөн эмнэлэг тусгал төвүүд- 1,533 (14%) нь ажиллаж байна.
Төрөлжсөн мэргэжлийн их эмч нараас хамгийн их буюу 1,313 нь дотрынх, хамгийн бага буюу 24 нь настны эмчээр ажилладаг.