Улсын хэмжээнд энэ оны 2 дугаар сарын 1-ний байдлаар 100 болон түүнээс дээш настай 131 ахмад байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
Тэдний 83 нь хөдөө орон нутагт, 48 нь нийслэлд амьдардаг бөгөөд Өвөрхангай аймагт хамгийн олон буюу 13 ахмад оршин суудаг байна. Ахмад настнуудын 114 нь эмэгтэй, 17 нь эрэгтэй аж.