Categories
мэдээ нийгэм

Манай улсад 1.2 сая ажиллах хүч байна

Ажиллах хүчний судалгааны 2021 оны 1 дүгээр улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 түүнээс дээш насны нийт хүн амын 1.2 сая нь ажиллах хүч байна.

Ажиллах хүчний 1.1 (91.2 хувь) сая нь ажиллагчид юм. Ажиллагчид өмнөх оны мөн үеийнхээс 115.5 (9.9 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 69.7 (6.2 хувь) мянгаар багасжээ. Улсын хэмжээнд 15 болон түүнээс дээш насны нийт хүн амын 949.7 мянга (45.1 хувь) нь ажиллах хүчнээс гадуур хүн ам байна. Тэдгээрийн 108.8 мянга (11.5 хувь) нь цалин хөлс, орлого олох ажил хайх, хийх нөхцөл нь бүрдвэл ажиллах хүчний эгнээнд шилжихэд бэлэн байгаа боломжит ажиллах хүч юм.

Улсын хэмжээнд хөдөлмөрийн дутуу ашиглалтын 108.8 мянга (50.3 хувь) нь боломжит ажиллах хүч, 101.2 мянга (46.8 хувь) нь ажилгүй, 6.3 мянга (2.9 хувь) нь цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгчид байв.

Хөдөлмөрийн дутуу ашиглалт өмнөх оны мөн үеийнхээс 45.9 (26.9 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 49.9 (30 хувь) мянгаар, харин ажилгүй хүн өмнөх оны мөн үеийнхээс 18.5 (22.4 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 9.1 (9.9 хувь) мянгаар нэмэгдэв. Ажилгүй хүн өмнөх оны мөн үеийнхээс нэмэгдэхэд 15-39 насны бүлэгт 19.3 мянгаар, 55-64 насны бүлэгт 2.2 мянгаар өссөн нь нөлөөлжээ.

Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеийнхээс 26.5 (32.2 хувь) мянгаар, өмнөх улирлынхаас 42.7 (64.6 хувь) мянгаар нэмэгдлээ. Боломжит ажиллах хүч өмнөх оны мөн үеийнхээс өсөхөд 15-19 насны бүлэгт 3.2 мянгаар, 25-64 насны бүлэгт 24.8 мянгаар нэмэгдсэн нь нөлөөлжээ.

Ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеийнхээс багасахад хөдөлмөр эрхлэлтийн статусын хувьд цалин хөлстэй түр ажиллагч (64.8 мянга), цалин хөлстэй тохиолдлын ажиллагч (24.9 мянга), цалин хөлстэй ажиллагчгүй аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаа эрхлэгч (13.6 мянгаар) багассан нь нөлөөлөв.

Эдийн засгийн үйл ажиллагааны салбарын хувьд боловсролын салбарын ажиллагчид (33.7 мянгаар), бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний салбарынх (23.7 мянгаар), тээвэр ба агуулахын үйл ажиллагааны салбарынх (23.3 мянгаар) багассан нь нөлөөлсөн байна. Мөн 15-34 насны бүлэгт 72.4 мянгаар, 40-54 насны бүлэгт 45.1 мянгаар, 60 ба түүнээс дээш насанд 5 мянгаар багасжээ.

Нийт ажиллагчдын 534.7 мянга (50.7 хувь) нь үйлчилгээний, 303.1 мянга (28.7 хувь) нь хөдөө аж ахуйн, 217.1 мянга (20.6 хувь) нь аж үйлдвэр, барилгын салбарт ажиллаж байна. Ажиллагчдын 91.4 мянга (8.7 хувь) нь сүүлийн 7 хоногт ажиллаагүй ч буцаж хийхээр хүлээж байгаа /тогтмол хийдэг/ цалин хөлс, орлого олох ажилтай, тэдгээрийн 59 мянга (64.6 хувь) нь үүсээд байгаа цар тахалтай холбоотой гэж хариулжээ.

Хөдөлмөрийн дутуу ашиглалтыг үнэлэх дөрвөн үзүүлэлтийг 2021 оны 1 дүгээр улирлын байдлаар авч үзэхэд хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин 17.1, ажилгүйдлийн түвшин 8.8 хувь байна. Харин ажилгүй хүн болон боломжит ажиллах хүчний нэгдсэн түвшин 16.6, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэлт, ажилгүйдлийн нэгдсэн түвшин 9.3 хувь байна. Хөдөлмөрийн дутуу ашиглалтын нийлмэл түвшин өмнөх оны мөн үеэс 4.3 пунктээр өсжээ. Ажиллах хүчний оролцооны түвшин энэ оны 1 дүгээр улиралд 54.9 хувь болж, эрэгтэйчүүдийнх 62.9, эмэгтэйчүүдийнх 48 хувь байна.

Ажиллах хүчний оролцооны түвшин өмнөх улирлынхаас 2.1, өмнөх оны мөн үеийнхээс 4.1 пунктээр багаслаа.

Хөдөлмөрийн насны хүн амд ажиллагчдын эзлэх хувь буюу хөдөлмөр эрхлэлтийн түвшин 50.1 хувь болж, өмнөх улирлынхаас 2.6, өмнөх оны мөн үеийнхээс 5 пунктээр багассан байна. Хүйсээр авч үзэхэд эрэгтэйчүүдийнх 56.8, эмэгтэйчүүдийнх 44.3 хувь байгааг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *