Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Манай үеийн “баатрууд”

Холбоотой Зураг

Боннын хэмээн “овоглогддог” Т.Алтангэрэл твиттерт ингэж жиргэв.

“Хэвлэл, телевиз аль сүртэй, сенсаацтай ярьдгийг нь уралдаж гаргах биш, зөв, төлөвшсөн, эрдэмтэй хүмүүсийг гаргавал бид нийгмээрээ түвшин ахина” гэжээ. Эдийн засагчийн чамбай нийтлэлээс илүү элий балай жиргээг олон хүн таалдаг нийгэмд хэвлэлийнхний сонголт хоёр үзүүртэй тайлбарлагдана.

Социализмын үед сурагч явсан манай үеийнхэн ажил үйлсээрээ манлайлсан хүмүүс хэвлэлээр од болдог байсныг мартаагүй биз ээ. Том сонинд магтагддаг баатрууд шиг болохыг залуус хүсдэг байлаа. Тэгвэл одоо эрүүл, өвчтэй нь мэдэгдэхгүй “одод” их болжээ. Манай үеийн баатрууд гэж хэн билээ…

“Зөв төлөвшсөн, эрдэмтэй хүмүүс” нь бас заримдаа аминчхан байхыг яана. “Одоо дуугарах цаг нь биш”, “Би дуугарлаа гээд ямар нэмэр байх вэ” гэдэг сэтгүүлчдийн сонсдог түгээмэл хариу. Ингээд л нийгмээ гэгээрүүлэх учиртай зөв хүмүүс нь “шатахгүй”, хэвлэлээр од болох сонирхолтой шоучид нь уургын морь шиг давхиад байхаар бөх тайлбарлагчдын хэлдэгчлэн “цацаа, цалгиатай” үйл явдлууд өрнөж, нийгмээрээ манарах энүүхэнд.

Уншигч юу уншихыг хүсч байгаа нь хэвлэлийг чиглүүлдэг луужин. Гэсэн ч өмнөх нийгэмд хэрэгжиж байсан олон нийтийг соён гэгээрүүлэх үүрэг хэвлэлийнхэнд өнөө ч хамаатай билээ.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *