Монгол Улс одоогийн байдлаар энэ зуны олимпийн наадамд оролцох 20 эрх өвөртлөөд байгаа. Дахин олимпийн эрх авахын төлөө олон улсын олон тэмцээнд оролцож байна. Хамгийн сүүлд энэ амралтын өдрөөр болсон олимпийн эрх олгох тэмцээнээс гурван эрх авахаар чөлөөт бөхийн тамирчид үзсэн ч чадсангүй. Ямартай ч өнөөдрийн байдлаар зуны олимпоос манай тамирчид 24 медаль хүртчихсэн байгаа. Тодруулбал, алт хоёр, мөнгө ес, хүрэл 13 медальтай байна.