“Дакар ралли-2015” эр зоригийн олимпод манай тамирчид амжилттай оролцож байна. Өчигдөр болсон 12 дахь өдрийн уралдааны хүнд хэцүү замыг амжилттай туулан бариандаа орцгоосон байна. Уралдаан эхлээд 12 дахь өдрийн дараах байдлаар мотоциклийн ангилалд уралдаж буй ОУХМ Д.Болдбаатар 41 дүгээрт жагсаж байна. Мөн ангилалд анх удаа хурд сорьж байгаа манай тамирчин Ч.Анар 78 дугаар байрт бичигдэж байгаа юм.
Харин автомашины ангилалд уралдаж байгаа 431 дугаартай ОУХМ Н.Лхамаа, ОУХМ Ө.Бямбадэлгэр, спортын мастер Б.Сүрэндорж нар 62 дугаарт жагсаж байна. “Дакар ралли” уралдаан өндөрлөхөд нэг гараа үлдээд буй. Өнөөдрийн уралдаан 174 км зайд үргэлжилнэ. “”Дакар ралли-2015”-ийн хаалт Аргентины нийслэл Буэнос Айрос хотноо болно.
Тамирчдадаа амжилт хүсье.