Categories
мэдээ спорт

Манай тамирчид амжилтаараа VII байрт жагсаж байна

Д.Амартүвшин, Д.Сумъяа нар дэд аварга боловУрд хөршийн Хөх хотноо болж буй жүдо бөхийн чансааг тогтоох Гран-при тэмцээн өнөөдөр өндөрлөнө. Энэхүү тэмцээнд дэлхийн 26 орны шилдэг жүдочид өрсөлдөж байгаагаас эхний хоёр өдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63, 70 кг-ын жингийн медальтнууд тодорчээ. Манай улсын тамирчдаас хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртсэн бол таван жүдоч шагналт байранд ороод байна. Тухайлбал, эрэгтэйчүүдээс 60 кг-ийн жинд Д.Амартүвшин мөнгө медаль хүртсэн бол мөн тус жинд Г.Болдбаатар, 66 кг-ийн жинд Ё.Басхүү нар хүрэл медалиар хүртэж, медалийн тавцанд зогслоо. Эмэгтэйчүүдээс хоёр жүдоч медаль хүртээд байгаа бол 57 кг-ийн жинд олимпийн мөнгөн медальт Д.Сумъяа мөнгө, М.Уранцэцэг хүрэл медалийн эзэн болжээ. Тэмцээнийг Япон улс дөрвөн алтан медальтай тэргүүлж эхэлсэн бол ОХУ, Канад, БНСУ, БНХАУ, БНАСАУ-аас нэг аварга төрөөд байна. Манай улс нийт таван медаль хүртсэн амжилтаар одоогоор долоодугаар байрт жагсаж буй аж.Тэмцээний сүүлийн өдөр буюу өнөөдөр эрэгтэйчүүдийн 90, 100, +100 кг, эмэгтэйчүүдийн 78, +78 кг-ын жингийн медальтнууд тодорно. Манай улсаас эмэгтэйчүүдийн +78 кг-ын жинд Б.Мөнхтуяа, Э.Гандиймаа, эрэгтэйчүүдийн 90 кг-д Г.Алтанбагана, Э.Мөнхжаргал, 100 кг-д Б.Жанчивдорж, +100 кг-д Ө.Дүүрэнбаяр нар хүч бяраа үзэн барилдана. Эдгээр барилдаанууд 19 цагаас эхлэх аж.

Э.МӨНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *