Categories
мэдээ нийгэм

Манай тамирчид 19 медаль хүртжээ

Ой тогт оолтын
Азийн аварга шалгаруулах тэмцээн ХонгКонгт болж байгаа билээ. Энэхүү
тэмцээнд оролцож буй Монгол Улсын баг тамирчид амжилт дүүрэн байна.

Тэмцээн эхэлсэн өдөр буюу өчигдөр
явагдсан таван төрлийн дараах байдлаар манай тамирчид таван алт, есөн
мөнгө, таван хүрэл медаль хүртээд байгаа аж.

Тэмцээний хоёр дахь төрөл “Хоёртын
тоолол” буюу 30 минутанд хамгийн олон цифр тогтоон алдаагүй санах төрөлд
манай тамирчид эхний 9 байрыг эзэлсэн гайхамшигт амжилтыг үзүүлжээ. Мөн
энэ төрөлд ОУ-ын Мастер 16 настай Э.Пүрэвжав өсвөрийн насанд Дэлхийн
Рекордыг шинэчлэн тогтоов. Тэрбээр өмнө нь Их мастер Б.Намуунтуулын 2970
цифр цээжилж алдаагүй санасан амжилтыг эвдэж 3105 цифр болголоо.

Ой тогтоолтын ААШТ нь харааны болон
сонсголын 10 төрлөөр болж байгаа бөгөөд Азийн шилдэг 100 тамирчин
өрсөлдөж байгаа юм. Энэ өдөр үлдсэн таван төрөл явагдана. Тамирчдадаа
амжилт хүсье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *