Categories
мэдээ спорт

Манай хөлбөмбөгчид БНХАУ-ын багтай маргааш тоглоно

Ирэх онд 23 хүртэлх насны хөлбөмбөгийн Азийн аварга шалгаруулах тэмцээний сонгон шалгаруулалтын “J” хэсгийн тоглолт Лаос улсын нийслэл Вьентьян хотноо гуравдугаар сарын 27-31-ний өдрүүдэд болно. Энэ хэсэгт Монгол, БНХАУ, Лаос, Сингапур улсын багууд багтсан байна. Манай шигшээ баг маргааш эхний тоглолтоо БНХАУ-ын багтай хийх юм. Лаосын үндэсний KM16 цэнгэлдэх хүрээлэнд болох энэхүү тоглолт орон нутгийн цагаар 16.00/Улаанбаатарын цагаар 17.00/ цагт эхлэх юм.
Азийн 43 улсын баг урьдчилсан шатанд 10 хэсэгт хуваагдсан бөгөөд хэсэг бүрийг тэргүүлсэн 10, дэд байр эзэлсэн хамгийн өндөр үзүүлэлттэй тав, нийт 15 улсын баг ирэх жил болох шигшээ тэмцээнд оролцох эрхийг авах аж.
“J” хэсгийн тэмцээний хуваарь:
III сарын 27 (Баасан) Монгол-БНХАУ. Тоглолт Улаанбаатарын цагаар 17.00 цагт эхэлнэ.
IIIсарын 29 (Ням) Монгол-Лаос
IIIсарын 31 (Мягмар) Монгол-Сингапур тус тус тоглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *