Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит тэмцээний нэг Туркийн Анталья хотноо болох “Анталья-Гран при-2018” тэмцээн маргааш буюу баасан гарагт эхэлнэ.
Тус тэмцээнд 52 орны 344 тамирчин оролцохоо мэдүүлсэн бол манайхаас эрэгтэйчүүдийн ангилалд Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр тэргүүтэй найман жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ илгээжээ.
Тухайлбал, тэмцээний 60 кг-д гавьяат тамирчин Д.Амартүвшин, ОУХМ Ж.Амарболд, 66 кг-д Г.Хэрлэн, 73 кг-д Ц.Цогтбаатар, Н.Хадбаатар, 90 кг-д Г.Алтанбагана, 100 кг-д Л.Отгонбаатар, +100 кг-д Н.Түвшинбаяр нар хүч, ур чадвараа сорин барилдана.