Монголын эмэгтэй боксчид 2018 оны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүчээ сорихоор өнөөдөр эх орноосоо мордлоо. Энэтхэг улсын Нью Дели хотноо 11 дүгээр сарын15-22-нд дэлхийн шилдэг эмэгтэй боксчид шилдгүүдээ тодруулахаар хүчээ сорино. Энэ тэмцээнд манай улсаас Ц.Буянаа дасгалжуулагчаар ахлуулсан ОУХМ М.Нандинцэцэг, О.Жаргалан тэргүүтэй долоон тамирчин Шинэ Дели хотыг зорьсон юм.