Categories
мэдээ нийгэм

Манай баг тамирчид Азийн наадмаас есөн медаль хүртээд байна

Азийн зуны спортын 18 дахь удаагийн наадам наймдугаар сарын 18-наас есдүгээр сарын 12-ны өдрүүдэд Индонез улсын Жакарта, Палембэн хотуудад зохиогдож буй. Тус наадамд ‘шар тивийн’ 45 улс орны тамирчид спортийн 69 төрөлд өрсөлдөж байна.

Манай улсыг төлөөлж тус наадамд спортийн 30 төрөлд 269 тамирчин оролцож байгаа юм. Тэгвэл одоогийн байдлаар манай тамирчид 3 алт, 2 мөнгө, 4 хүрэл медаль хүртсэн амжилттайгаар 11 дүгээр байрт эрэмбэлэгдэж байна.

Манай баг тамирчдаас:

  1. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ийн жинд Пүрэвдоржийн Орхон алт,
  2. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 57 кг-ийн жинд Эрдэнэбатын Бэхбаяр алт
  3. Буудлагын 50 метрийн урт бууны төрөлд Ганхуягын Нандинзаяа шинэ дээд амжилт тогтоож, алтан медаль,
  4. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 68 кг-ийн жинд Шархүүгийн Түмэнцэцэг мөнгөн медаль,
  5. Буудлагын 50 метрийн урт бууны төрөлд Чулуунбадрахын Нарантуяа мөнгөн медаль,
  6. Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн 86 кг-ийн жинд Оргодолын Үйтүмэн хүрэл медаль,
  7. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 53 кг-ийн жинд Эрдэнэчимэгийн Сумъяа хүрэл медаль,
  8. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 48 кг-ийн жинд Алтанцэцэгийн Батцэцэг хүрэл медаль,
  9. Буудлагын хийн гар бууны 10 метрийн дасгалд Ганхуягын Нандинзаяа хүрэл медаль хүртээд байна.

Медалийн хүснэгт

Улс Алт Мөнгө Хүрэл Нийт
1 China 38 30 15 83
2 Japan 20 23 25 68
3 Korea 11 15 23 49
4 Iran 7 3 6 16
5 Indonesia 6 4 7 17
6 North Korea 5 2 3 10
7 India 4 3 8 15
8 Thailand 4 2 10 16
9 Uzbekistan 3 5 6 14
10 Chinese Taipei 3 3 8 14
11 Mongolia 3 2 4 9
12 Kazakhstan 1 6 14 21
13 Lebanon 1 1 2 4
14 Malaysia 1 1 1 3
15 Macau 1 1 0 2

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *