Categories
мэдээ нийгэм

Манай аваргууд аки башёг тэргүүлж барилдана

Японы мэргэжлийн сүмо бөхийн аки башё ирэх есдүгээр сарын 9-нөөс 23-ны өдрүүдэд Токио хотын “Рёогоку Кокугикан” ордонд болно. Аки башёгийн банцүкэ гарч сүмочдын эрэмбэ тодорхой болжээ. Есдүгээр сарын барилдаанд мэргэжлийн сүмогийн дээд зиндааг их аварга Какүрюү М.Ананд тэргүүлэн зүүний нэгээс босч барилдахаар болсон бол их аварга Хакүхо М.Даваажаргал баруун жигүүрийг тэргүүлэн барилдана.

Ичиножёо А.Ичинноров сэкивакэгийн баруун жигүүрийн нэгт бичигдсэн бол Тамаваши Б.Мөнх-Оргил комүсүби нарыг тэргүүлнэ. Харин Таканойва А.Баасандорж маэгаширагийн барууны 13, Чиёошома Г.Мөнхсайхан зүүний 15-аас босч барилдахаар эрэмбэлэгдээд байна.

Араваши Э.Дөлгөөн жюрёо зиндааны зүүн жигүүрийн нэгт эрэмбэлэгдсэн бол уг зиндаанд Дайшохо Р.Шижирбаяр зүүний 3, Кёкүшохо Т.Эрдэнэбаатар барууны 4, Сэйро А.Өнөболд барууны 9, Миторюү Б.Төрболд барууны 10, Азумару С.Тодбилэг зүүний 10-т тус тус эрэмбэлэгджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *