Categories
мэдээ улс-төр

МАН Удирдах зөвлөлийн гишүүдээ сонголоо

МАН-ын XXVIII Их хурал болон Бага хурал өнгөрсөн өдрүүдэд болж, намын дүрмээ шинэчлэн, намын дарга, Бага хурал, Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр сонголоо. Их хурлаар УИХ дахь МАН-ын бүлэг учир зүйгээ олсон хэмээж байгаа. Харин эв эеэ сахиж чадах эсэх нь удахгүй харагдана. Шинэ бүрэлдэхүүн бүхий Бага хурал өчигдөр хуралдаж, Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнээ шинээр сонгосон. МАН-ын Удирдах зөвлөлд 29 гишүүн багтаж байгаа бөгөөд бүрэлдэхүүнийг танилцуулж байна.

  • У.Хүрэлсүх МАН-ын дарга, Ерөнхий сайд
  • Д.Амарбаясгалан МАН-ын ЕНБ-ийн дарга
  • Х.Баделхан Барилга, хот байгуулалтын сайд
  • М.Энхболд УИХ-ын дарга
  • Л.Энх-Амгалан УИХ-ын гишүүн
  • Д.Хаянхярваа УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга
  • Я.Содбаатар УИХ-ын гишүүн
  • Б.Саранчимэг УИХ-ын гишүүн
  • Ө.Энхтүвшин Монгол Улсын Шадар сайд
  • Г.Занданшатар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • Ц.Цогзолмаа БСШУ-ны сайд
  • Ж.Эрдэнэбат Монгол Улсын Ерөнхий сайд асан
  • С.Батболд Нийслэлийн засаг дарга
  • Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн
  • Г.Солтан УИХ-ын гишүүн
  • С.Бямбацогт УИХ-ын гишүүн
  • Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн
  • Ж.Энхбаяр УИХ-ын гишүүн
  • Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүн
  • Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн
  • Ц.Гарамжав УИХ-ын гишүүн
  • М.Оюунчимэг УИХ-ын гишүүн
  • Г.Мөнхцэцэг УИХ-ын гишүүн
  • Д.Сарангэрэл Эрүүл мэндийн сайд
  • О.Содбилэг УИХ-ын гишүүн
  • Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн
  • Д.Оюунхорол УИХ-ын гишүүн
  • Сү.Батболд УИХ-ын гишүүн
  • Ч.Улаан УИХ-ын гишүүн нарын гишүүд сонгогджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *