УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж байна. Хуралдаанаар ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг тэглэх тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж, УИХ-д өргөн барьсан билээ. Ахмад настнуудын тэтгэврийн зээлийг тэглэхэд төсөвт дарамт учрахгүй гэж ХНХ-ын сайд С.Чинзориг онцолж байсан.