Categories
мэдээ улс-төр

МАН-ын XXVIII Их хурал намын дүрэм, мөрийн хөтөлбөрөө баталлаа

Монгол Ардын Намын XXVIII Их хурлын хоёр салбар хуралдаанаар хэлэлцсэн “Монгол Ардын Намын дүрмийн шинэчлэл”, “Монгол Ардын Намын хичээн эрмэлзэх зүйл, мөрийн хөтөлбөрийн шинэчлэл”-ийг нэгдсэн хуралдаанаар өчигдөр эцэслэн хэлэлцэж, санаа оноогоо нэгтгэн баталлаа. Намын дүрэмд орсон өөрчлөлтийн дагуу намын Удирдах зөвлөл, Бага хурлын гишүүдийн тоог тогтсон байна.

Ингэснээр намын Бага хурлын гишүүдийн 30 хувь нь намын анхан шатны байгууллагын төлөөллөөс бүрдэх юм. Мөн эмэгтэйчүүдийн квотыг 30 хувьд хүргэхээр тогтжээ. Монгол Ардын Намын XXVIII Их хурал хоёр дахь өдрөө Соёлын төв өргөөнд үргэлжилж байна. Одоо XXVIII Их хурлын төлөөлөгчид намын Их хуралд тавьсан улс төрийн илтгэлүүдийн талаар санал шүүмжлэл өрнүүлж байгаа бөгөөд 50 гаруй төлөөлөгч саналаа хэлж байна. Үүний дараа намын даргад нэр дэвшүүлж, санал хураахаас гадна “Их хурлаас гаргах уриалга”-ын төслийг хэлэлцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *