Яг одоо МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэх гэж байна. Удирдах зөвлөлийн хуралдааны дараа намын бүлэг хуралдаж мөн уг асуудлаар санал дүгнэлтээ нэгтгэнэ. Үүний дараа Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан болох юм.
Өнгөрсөн баасан гаригт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрыг огцруулах асуудлыг хэлэлцэхээр товлосон ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс болж өнөөдрийг хүртэл хойшлуулсан билээ.