МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцлээ.
Уг хуралд одоо байгаа найман сайдыг чөлөөлж, тэдний оронд найман гишүүнд давхар дээл өмсгөх санал оруулсан байна. Мөн яамгүй, асуудал эрхэлсэн хоёр сайдын орон тоо буюу нийт 10 сайдын томилгоог хэлэлцжээ. МАН-ын Удирдах зөвлөлөөс:
- ЗГХЭГ-ын даргаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан,
- Эдийн засаг, хөгжлийн сайдаар Ч.Хүрэлбаатар,
- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ж.Ганбаатар,
- Эрчим хүчний сайдаар Б.Чойжилсүрэн,
- Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Сарангэрэл,
- Зам, тээврийн хөгжлийн сайдаар С.Бямбацогт,
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар Н.Учрал,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулуун,
- Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар,
- Спорт, олимпизмын асуудал эрхэлсэн сайдаар Б.Бат-Эрдэнэ нарыг томилохоор тогтсон байна.
Харин Шадар сайд С.Амарсайхан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Соёлын сайд Ч.Номин, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Барилга хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар нар ажлаа үргэлжлүүлэн хийнэ.