Categories
мэдээ улс-төр

МАН-ын Удирдах зөвлөл хуралдана

МАН-ын Удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд 14:00 цагаас хуралдахаар тов зарласан байна. Удирдах зөвлөлийн энэ удаагийн хуралдаанаар ямар асуудал хэлэлцэх нь тодорхойгүй байгаа. Зарим мэдээллээр ирэх онд хийгдэх намын гол ажлуудын талаар хэлэлцэх бололтой.

МАН-ын Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 28-р Их хурлынх нь үеэр шинэчлэгдэж, нэр бүхий 29 гишүүнтэй болоод байгаа билээ. МАН-ын Удирдах зөвлөлд
У.Хүрэлсүх,
Д.Амарбаясгалан,
Х.Баделхан,
М.Энхболд,
Л.Энх-Амгалан,
Д.Хаянхярваа.
Я.Содбаатар,
Б.Саранчимэг,
Ө.Энхтүвшин,
Г.Занданшатар,
Ц.Цогзолмаа,
Ж.Эрдэнэбат,
С.Батболд,
Т.Аюурсайхан,
Г.Солтан,
С.Бямбацогт,
Л.Оюун-Эрдэнэ,
Ж.Энхбаяр,
Д.Тогтохсүрэн,
Ж.Мөнхбат,
Ц.Гарамжав,
М.Оюунчимэг,
Г.Мөнхцэцэг,
Д.Сарангэрэл,
О.Содбилэг,
Ж.Ганбаатар,
Д.Оюунхорол,
Сү.Батболд,
Ч.Улаан нарын гишүүд багтаж буй юм. Өнөөдрийн хуралдаан МАН-ын Удирдах зөвлөлийн шинэ бүтцээрээ хийх анхны хурал болох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *