Монгол Ардын Намын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр 11.00 цагт болохоор товлогджээ. Хурлаар шинэ Засгийн газар буюу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн танхимд ажиллах сайдуудын нэрийг хэлэлцэнэ.
Шинэ Засгийн газарт У.Хүрэлсүхийн танхимын гишүүдийн олонх нь үлдэж, ажлаа үргэлжлүүлэх чигтэй байна. Тухайлбал,
- Сангийн сайд- Ч.Хүрэлбаатар
- ХНХ-ын сайд А.Ариунзаяа
- ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар
- ХХААХҮ-ийн сайд С.Мэндсайхан
- Барилга, хот байгуулалтын сайд- Б.Мөнхбаатар
- Зам, тээврийн сайд- Л.Халтар
- Эрчим хүчний сайд- Н.Тавинбэх
- Батлан хамгаалахын сайд- Г.Сайханбаяр
- БОАЖ-ын сайд- Д.Сарангэрэл нарыг үргэлжлүүлэн ажиллуулахаар яригдаж байна.
Харин бусад сайд нарын нэрс тодорхойгүй байгаа юм.
Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд танхимын гишүүдээ бүрдүүлж, Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулна.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар гишүүд сайдад нэр дэвшигчдээс асуулт асууж, үг хэлж болно. Сайдыг томилох, эсэх санал хураалт явуулахгүй. Ерөнхий сайд захирамж гарган, сайд нараа батламжилна. Үүний дараа сайд нар УИХ-ын чуулганд Засгийн газрын гишүүний тангараг өргөснөөр бүрэн эрх нь хэрэгжих Үндсэн хуулийн зохицуулалттай.