Categories
мэдээ улс-төр

МАН-ЫН ХЯНАЛТЫН ХОРОО хэн нэгэн гишүүнийг хөөгөөгүй гэв

Мэдээллийн хэрэгслүүдээр МАН-ын Хяналтын хороо өнөөдөр хуралдаж нэр бүхий таван хүнийг намаас хөөх шийдвэр гаргалаа гэсэн мэдээлэл гарсан. Тэгвэл энэ талаар МАН-ын хяналтын ерөнхий хорооны дарга Д.Батбаатар, “Өнөөдөр МАН-ын Хяналтын Ерөнхий хорооны ээлжит хурал болсон. Энэ удаагийн хурлаар намын анхан шатны байгууллага, гишүүдээс ирүүлсэн гомдол саналыг хэлэлцсэн гэдгийг хэлсэн юм. Уг хурлаар Хяналтын Ерөнхий хорооны гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсоны зэрэгцээ, өмнөх хурлын тогтоол болох 13 болон 16 тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаарх шаардлагыг намын удирдлагуудад өгсөн байна. Харин хэн нэгэн гишүүнийг намаас хөөсөн зүйл болоогүй тийм тогтоол шийдвэр гараагүй гэж албан ёсоор хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *