Categories
мэдээ улс-төр

МАН-ын даргад нэр дэвшигч Г.Майцэцэг мандатаа хүлээсээр байна

Image result for МАН-ын даргад нэр дэвшигч Г.МайцэцэгӨнөөдөр МАН-ын Их хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Хуваарийн дагуу МАН-ын даргад нэр дэвшигчид нууц санал хураалтаар өрсөлдөж, өдрийн 13:30 цагт шинэ дарга нь тодрох юм. МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, МАН-ын ЕНБД-ын зөвлөх Н.Дэмбэрэл, “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэг нар өрсөлдөхөө мэдэгдсэн.

Тус намын даргад нэр дэвшин гэдгээ зарласан “Exclusive” компанийн захирал Г.Майцэцэгийн хувьд Их хуралд орох мандат аваагүй тул хурлын танхим руу нэвтэрч чадахгүйд хүрчээ. Тэрээр намынхаа Их хурлын танхим руу нэвтрэхээр Соёлын төв өргөөний үүдэнд ирсэн хэдий ч хамгаалалтын албанаас мандатгүй гэх шалтгаанаар түүнийг оруулахаас татгалзсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *