Сар шинийн баяр дуусуут залгуулан хурдан морьдын уралдаан эхэлдэг. Өнөөдөр төвийн бүсийн хурдан морьдын уралдаан “Дүнжингарав” болдгоороо болж байна. Уг нь бол 2016 оны хоёрдугаар сард Хөдөлмөрийн сайдын тушаал гарч, жил бүрийн 11 дүгээр сараас тавдугаар сарын 1-нийг хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаанд хүүхдээр хурдан морь унуулахыг хориглосон юм. Мөн энэ долоо хоногийн баасан гаригт Нийслэлийн захиргааны хэргийн шүүхээс “Дүнжингарав” наадмыг зохион байгуулах Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын тогтоолыг түдгэлзүүлэх шийдвэр гарч ард нийтээрээ баярлан хүлээж авсан билээ.
“Өдрийн сонин” ч уриалга гарган “Амьтны нялх үрээр зугаагаа гаргадаг зэрлэг цэнгэлээ хэзээ зогсоох вэ” нийтлэл бичиж байсан юм. Уг нь бол хурдан морь унахыг хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрт тооцно гэж заасан байдаг. Хоёрхон жилийн хугацаанд 326 хүүхэд мориноосоо унаж бэртэл гэмтэл авсан гэсэн тооцоо бий. Үүнээс 18 хүүхэд нь нас баржээ. Монголчууд эртнээс өвөл, хаврын улиралд хурдан морь уралдуулж хүүхдийнхээ эрүүл мэндээр нааддаггүй байсан. Өөрсдийн хүүхдийг унуулахгүй мөртлөө хүний хүүхдийг биеийн жижгээр нь шилж сонгон сургуулиас нь хүртэл гарган хэдэн бор цаасаар хууран бах таваа хангах нь хэзээнээс Монголд дэлгэрсэн ёс вэ? Хоёрхон хоногийн өмнө нь л бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр “Дүнжингарав” мэтийн хурдан морины уралдаан болохгүй нь гэж баярлан бичиж байв.
Монголын шүүх байгууллага хойч үеэ бодсон зөв шийдвэр гаргалаа гэж итгэл төрж байлаа. Гэтэл хэдхэн баячуудын төлөө энэхүү уралдааныг өнөөдөр хөр цас хайлж амжаагүй байхад хүүхдүүдийг морин дээр тохоод дахин эхлүүллээ. Ямар дуусдаггүй цэнгэл, ямар дуусдаггүй жаргал вэ уяачид минь. Дашрамад дурдахад Морин спорт уяачдын холбооны тэргүүн нь одоогийн УИХ-ын дарга М.Энхболд юм. Энэ бүгдээс харахад МАН-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нарт Монгол Улсын Шүүхийн шийдвэр, хүүхэд унаж бэртэх, амь насаа алдах эсэх нь огт хамаагүй бололтой.
О.ӨНӨР
One reply on “МАН-ын дарга нар шүүхийн шийдвэрийг уландаа гишгэж, хүүхдүүдийн амь насаар зугаацсан зэрлэг цэнгэлээ хийлээ”
Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru