МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ.
Намын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонгожээ. Ингэснээр МАН-ын бүлэг гурван дэд даргатай боллоо.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “УИХ дахь МАН-ын бүлэг гурван дэд даргатай байх ёстой. Нэг дэд дарга дутуу байсан. Намын бүлгийн дэд даргаар Э.Бат-Амгаланг сонголоо. Ингэснээр МАН-ын бүлэг гурван дэд даргатай болж байна. Аялал жуулчлалын мастер төлөвлөгөө баталдаг болно. Хичнээн сая жуулчин татахтайгаа уялдуулан нисэх онгоцны буудлыг хөгжүүлэх, аялал жуулчлалын бүсүүд хаана байхыг Ерөнхий төлөвлөгөөнд тусгаж, Ерөнхий сайдаар ахлуулсан үндэсний хороогоор батлуулдаг байх өөрчлөлтийг оруулж байна. Энэ хуулийг дагаад аялал жуулчлалыг хөгжүүлэх сангийн асуудал орж ирж байгаа. Навигацийн орлогын 20 хувиар санг бүрдүүлэхээр тусгасан. ” гэлээ.