Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ын Бага хурлаар Ж.Эрдэнэбатыг Ерөнхий сайдад дэмжлээ

МАН-ын Бага хурлаар Ерөнхий сайдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг нэр дэвшүүлж санал хураахад олонхийн дэмжлэг авлаа. Ингэснээр Ерөнхий сайдын нэрийг УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэх юм. Ж.Эрдэнэбат нь хамтарсан засгийн үед Сангийн сайдаар ажиллаж байсан. Мөн МАН-аас Ерөнхий сайдад С.Бямбацогт, Ж.Мөнхбат нар нэр дэвшээд байсан ч нэрээ татсан байна. МАН-ын Бага хурлыг УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар даргалж, дэд даргаар Н.Амарзаяа ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *