МАН-ын бага хурал эхэллээ. Хуралдааны эхэнд МАН-ын дарга М.Энхболд үг хэллээ.
Өнөөдрийн хуралдааныг УИХ-ын гишүүн Д.Сумьяабазар даргалж, дэд даргаар Н.Амарзаяа ажиллаж байна.
Тус хуралдаанаар МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхий сайдад санал болгосон Ж.Эрдэнэбатын тухай хэлэлцэх юм.
МАН-ын Бага хурал нь 300 гаруй гишүүнтэй бөгөөд ирц 50 хувьд хүрсэн учраас хурлыг эхлүүлэх боломжтой гэж үзжээ.