Яг одоо МАН-ын бүлэг хуралдаж байна. Уг хуралдаанаар ХХААХҮ-ийн сайдад Ч.Улааныг дэмжсэн байна. Түүнийг ХХААХҮ-ийн сайдад томилох эсэх асуудлыг үргэлжлүүлэн байнгын хороо, чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэх юм. Бүлгийн хуралдаанаар мөн Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа. Түүнийг албан тушаалаас нь чөлөөлөх шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөлийн өчигдрийн хуралдаанаар гаргасан билээ.