МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр хуралдаад Бага хурлаа энэ сарын 18-нд хийх тов гаргажээ. Тус хурлаар хэлэлцсэн хоёр дахь асуудал нь МАН, МАХН-ын нэгдлийн тухай аж. Гэхдээ энэ талаар тодорхой шийдвэр гаргаагүй. Хоёр намаас гаргасан ажлын хэсгийн төвшинд хийгдэж байгаа хэлэлцээний талаар мэдээлэл сонсож, мөн чиглэл өгсөн байна.