Өнөөдөр 14:00 цагаас Тусгаар тогтнолын ордонд МАН-ын удирдлагууд энэ сарын 20-ноос 22-ны өдрүүдэд болох XXVIII Их хурлынхаа талаар мэдээлэл хийнэ.
Тус намын их хуралд нийт 1309 төлөөлөгч оролцохоор сонгогдоод байгаа юм байна. МАН-ынхан энэ удаагийн Их хурлаараа намын шинэ даргын асуудлаа хэлэлцэх юм. Өнөөдрийн байдлаар, МАН-ын даргад Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа, тус намын ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх Н.Дэмбэрэл нарын нэр яригдаж байгаа. Харин гол өрсөлдөөн У.Хүрэлсүх, Д.Хаянхярваа нарын дунд явагдах бололтой.