Categories
мэдээ нийгэм

Мальтад ирэх оноос нийтийн тээврийг үнэгүй болгоно

Мальтад тээврийн хэрэгслийн тоог бууруулах, замын түгжрэлийг шийдвэрлэх зорилгын хүрээнд нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгоно гэж тус улсын Санхүү, хөдөлмөр эрхлэлтийн сайд Клайд Каруана даваа гарагт амлажээ.

Ирэх оноос хэрэгжиж эхлэх уг санаачилга нь тус улсад ирсэн гадаадын жуулчдад хамааралгүй бөгөөд Мальтагийн оршин суугчид нийтийн тээврээр үнэгүй зорчих боломжтой гэдгийг тэрээр онцлон дурдсан байна.

Тодруулбал, Мальта газар нутгийн хувьд харьцангуй жижиг, хүн ам багатай хэдий ч хамгийн их тээврийн хэрэгсэлтэй орнуудын жагсаалтыг тэргүүлэгчдийн нэгээр нэрлэгджээ.

Албан ёсны статистик мэдээгээр, 500 мянга гаруй хүн амтай тус улсад өнгөрсөн оны есдүгээр сарын байдлаар бүртгэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 400586 байжээ.

Нийтийн тээврийг үнэ төлбөргүй болгох уг шийдвэр нь 2022 оны төсөвт тусгагдсан амьжиргааны өртгийн өсөлтийг бууруулахад чиглэсэн олон арга хэмжээний нэг юм.

Түүнчлэн цахилгаан автомашины лицензийн хураамжийг таван жилийн хугацаатай чөлөөлөх, ирэх гурван жилийн хугацаанд цахилгаан автомашины 1200 цэнэглэх станцыг байрлуулах, унадаг дугуй болон цахилгаан дугуй худалдаж авсан нөхцөлд татварын буцаан олголтыг олгох болсон талаар Клайд Каруана мэдэгдэлдээ дурджээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *