Categories
мэдээ нийгэм цаг-үе

Малын гоц халдварт шүлхий өвчин 16 аймгийн 79 суманд бүртгэгдээд байна

2022 оны эдийн засгийн өсөлтийн төлөвт шүлхий өвчин сөргөөр нөлөөлж байгааг Монголбанк анхаарууллаа.

Одоогоор Хөвсгөл, Завхан, Сэлэнгэ зэрэг 16 аймгийн 79 суманд малын гоц халдварт шүлхий өвчин бүртгэгдсэнийг Мал эмнэлгийн ерөнхий газраас мэдээлсэн байна. Өвчлөл гарсан сумдад хорио цээрийн хатуу дэглэм тогтоон дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлжээ.

Харин Архангай, Төв, Дархан-Уул зэрэг 11 аймгийн 57 суманд дархлаажуулалт хийж дууссан тул хорио цээрийн дэглэмийг цуцалсан байна.

Дархлаажуулалтын ажлыг идэвхжүүлэхээр Улсын онцгой комиссын шуурхай штабаас дөрвөн ажлын хэсэг томилон халдвар гарсан сумуудад ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *