Categories
мэдээ нийгэм

Малчид сумаасаа ноолуураа борлуулах боломжтой болов DNN.mn

зурагХүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Хөдөө аж ахуйн бирж” орон нутагт загвар хоршоог хөгжүүлэх зорилгоор менежментийн дэмжлэг үзүүлэн ажиллаж буй.

Энэ хүрээнд малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг чанараар ангилах, анхан шатны тордолт хийх, түүхий эд бэлтгэлийн мэргэжилтэн бэлтгэх сургалтыг зохион байгуулж, хоршооны гишүүдийн ноолуурыг стандартын дагуу бэлтгүүлж, биржээр арилжаалах бэлтгэл хангах ажлыг зохион байгуулж байгаа аж.

Тухайлбал, 2022 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо суман дахь “Баялаг гүрэм” хоршоо Хөдөө аж ахуйн биржээр дамжуулан Монголын үндэсний томоохон үйлдвэрлэгч болох “Сор кашемир” ХХК-д өөрсдийн бэлтгэсэн 100 богц боловсруулаагүй ноолуурыг биржийн арилжаанд оролцох замаар сумаасаа шууд борлуулав.

Малчид дундын зуучлалгүй өөрийн хоршоогоороо дамжуулан сумаасаа үндэсний үйлдвэрт түүхий эдээ шууд борлуулж болох тогтолцооны эхлэл ийнхүү тавигдлаа гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

зураг

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *