Categories
мэдээ улс-төр

Малчдын ажилласан жилийг нэмж тооцно

Өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн
хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд
нэмэлт өөрчлөлт оруулсан. Тодруулбал, уг өөрчлөлт орсон хуулийн дагуу малчдын
тэтгэврийг тогтоохдоо нийгмийн даатгалын шимтгэл төлсөн нэг жилийг нь нэг жил
хоёр сараар тооцохоор болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, малчдын ажилласан жилийг
төрөөс нэмж тооцож байна гэсэн үг.

Малчдын нийгмийн даатгалд
хамрах нь харьцангуй бага байдаг. Нөгөө талаас малчид сар бүр нийгмийн даатгал
төлөх боломж ч хомс байдаг. Тиймээс орлого их олж байгаа сар, улиралдаа
нийгмийн даатгалаа төлж болдог хууль мөн батлагдсан. Тэгэхээр энэ хууль
нийгмийн даатгал төлөхийн давуу талыг ухамсарлуулна гэж бодож байгаа гэдгийг
хууль санаачлагчид хэлж байгаа. Мөн хуулийн давуу тал нь нийгмийн даатгалын
шимтгэл төлөөд ажилласан жилээ нэмэгдүүлээд явсан тохиолдолд малчдын авах
тэтгэврийн хэмжээ нэмэгдэнэ гэсэн үг юм.

Уг хууль шинэчлэгдэн
батлагдсантай холбогдуулан Нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт орох бөгөөд
тэдгээр хуульд илүү нарийн зохицуулалтууд хийгдэх юм. Нэмж мэдээлэхэд, уг
хуулийг 2017 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *