Засгийн газрын есдүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар Сүүний урамшуулал олгох журмыг баталсан. Журамд заасан шаардлага хангасан сүү боловсруулах найман үйлдвэрт 2020 оны арваннэгдүгээр сард 1,939,944.0 литр шаардлагад нийцсэн малын түүхий сүү бэлтгэн нийлүүлсэн.
Үндэсний статистикийн хорооны 2019 оны мал тооллогын А дансны бүртгэлтэй, сүүний үйлдвэрт нийлүүлсэн сүүгээ и-баримтад бүртгүүлэн баталгаажуулсан 2375 малчин, эрчимжсэн мал аж ахуйн эрхлэгчдэд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын А-387 дугаар тушаалын дагуу 969,972,000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.
ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН ЯАМ