Categories
мэдээ нийгэм

Малайзын шүүхээс Ш.Алтантуяагийн гэр бүлд 1.13 саяын нөхөн төлбөр олгохоор шийдвэрлэжээ DNN.mn

f

Малайзын Шадар сайд асан Нажиб Разак болон түүний зөвлөх Абдул Разак Багинда нарын орчуулагчаар ажиллаж байсан Шаарийбуугийн Алтантуяа нь одоогоос 16 жилийн өмнө буюу 2006 онд бусдын гарт амиа алдсан.

Өнөөдөр болсон цахим шүүх хурлаар түүний гэр бүлд 5 сая ринггит буюу 1.53 сая сингапур долларын /1.13 сая ам.доллар/ нөхөн төлбөр олгохыг тус улсын Дээд шүүхээс шийдвэрлэжээ. Энэ мөнгийг Засгийн газар болон хэрэгт холбогдсон этгээдүүдээс гаргуулах юм байна.

Ш.Алтантуяагийн аав С.Шаарийбуу, ээж С.Алтанцэцэг, Ш.Алтантуяагийн хүү Мөнгөншагай нар нэхэмжлэл гаргасан байна. Шүүгч Вазир Алам Мидин Мира “Ш.Алтантуяагийн гэр бүл засгийн газар болон улс төр судлаач Разак Багинда, цагдаа асан Сирул Азхар Умар, Азилах Хадри нарын эсрэг нэхэмжлэлээ амжилттай хамгаалсан” гэж мэдэгджээ.

Сирул, Азилах нар Ш.Алтантуяаг “санаатайгаар буудаж”, “биед нь тэсрэх бодис зүүсэн” гэж шүүгч Вазир хэлсэн бөгөөд хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой гэв.

Азилах, Сирул нар түүнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан цаазын ял сонссон. Австралийн цагаачдын хорих төвд хоригдож буй Сирул Азхар Умар болон Кажанг шоронд цаазын ялаа хүлээж буй Азилах нар Ш.Алтантуяагийн гэр бүлийн нэхэмжлэлийг эсэргүүцээгүй байна.

Эх сурвалж: Free Malaysia Today

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *