Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл “Мал, тэжээвэр амьтдын тооллого явуулах тухай”захирамж гаргаж,арванхоёрдугаар сарын 07-ноос эхлэн тооллогыг эхлүүлэхээр болжээ. Тооллогыг арав хоногийн хугацаанд хийх аж. Уг ажлыг зохион байгуулахад10 сая 374 мянга гаруй төгрөг төсөвлөсөн бөгөөд нийслэлийн Засаг даргын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэсэн байна. Харин дүүргүүдийн нутаг дэвсгэр дэх мал тоолоход шаардагдах санхүүжилтыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгасан талаар ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлсэн юм. Харин Үндэсний статистакийн хорооноос “Малын тооллого ирэх сарын 7-нд бүх аймаг, сум, дүүрэгт зэрэг эхлэнэ. Одоогоор санхүүжилт шийдэгдээгүй байгаа” гэв. Тооллогод таван хошуу малаас гадна фермийн амьтад болох тахиа, гахай, галуу, буга зэрэг амьтдыг хамруулах аж. Харин муур, нохой, шувуу зэрэг гэрт тэжээдэг амьтдыг хамруулахгүй юм. Мал, тэжээвэр амьтдын тооллогын дүнг ирэх оны нэгдүгээр улиралд багтаан гаргах аж.
2013 оны мал тооллогын дүнгээр манай улсын мал сүргийн тоо толгой 45075.7 мянгад хүрч, 2012 оныхоос 10.2 хувь буюу 4154.8 мянгаар өссөн үзүүлэлттэй гарч байжээ.