Нийслэлийн статистикийн газрын мэдээлснээр энэ долоо хоногт хонины ястай нэг килограмм мах дунджаар 6025 төгрөг, үхрийн ястай мах нэг килограмм нь дунджаар 7465 төгрөгийн үнэтэй байна. Үхрийн ястай болон цул махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад тогтвортой байлаа. Энэ долоо хоногийн ажиглалтаар үхрийн мах “Баянзүрх” хүнсний захад хамгийн хямд буюу 7200 төгрөг, “Номин” супермаркетад хамгийн өндөр үнэтэй буюу 9000 төгрөг байв. Хонины ястай махны үнэ өмнөх долоо хоногтой харьцуулахад 3.4 хувиар буюу 200 төгрөг, хонины цул мах 1.0 хувиар буюу 70 төгрөгөөр тус тус өссөн байна. Энэ долоо хоногийн ажиглалтаар хонины махыг “Хүчит Шонхор”, “Хар хорин” хүнсний захуудад хамгийн хямд буюу 5800 төгрөгөөр, харин “Таван-Эрдэнэ” хүнсний захад хамгийн өндөр үнэтэй буюу 8000 төгрөгөөр худалдаалж байна.