МАХН-ын дэргэдэх Ардчилал шударга ёс Монголын
залуучуудын холбооныхон АТГ-ын үүдэнд тайван жагсав. Тэд энэ үйлдлээ “Авлигатай тэмцэх газар бие даасан, хараат
бус бөгөөд соён гэгээрүүлэгч байх үндсэн үүрэгтэй байгууллага. Гэтэл АТГ нь бие
даасан байдлаа алдаж, улстөрийн нөлөөнд автсан. Тиймээс “АТГ-ыг улс төрийн нөлөөллөөс
аврах хөдөлгөөн” гэж нэрлэсэн” хэмээн тайлбарлав.
Уг жагсаалыг хийх болсон шалтгаан үндэслэлээ
“МАХН-ын дарга Н.Энхбаяр болон Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамба,
Санхүү хариуцсан нарийн бичгийн дарга П.Цогтбаатар нарын хүмүүсийг үе
шаттайгаар хоморголон барьж хорих, шалгах дарамтлах зэргээр улс төрийн
хэлмэгдүүлэлт удаа дараа явуулж байна. Одоо бол 1937 он биш. Нэг нам, нэг
хүн рүү чиглэсэн зохион байгуулалттай хэлмэгдүүлэлт нь АТГ хэмээх байгууллага
өөрөө улс төрийн нөлөөнд автсаныг нотлон харуулж байна. Тиймээс тус байгууллага
цаашид бие даасан үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй гэж үзэхээс өөр
аргагүй байдалд хүргэж байна” гэж АШЁМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга П.Амар
тайлбарласан юм.