Categories
мэдээ нийгэм

Мах худалдаалах түр цэг байгуулжээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын захирамжаар Мал худалдаалах түр цэг байгуулжээ. Захирамжийн дагуу долдугаар сарын 1-ээс аравдугаар сарын 1-нийг хүртэл 11 дүгээр хорооны Ургах наран хорооллын зүүн хэсэгт мал худалдаалах цэг ажиллах аж. Ингэснээр зөвшөөрөгдсөн цэгээс бусад хэсэгт мал худалдаалах, аймаг, сумдын мал бүхий иргэдийг оруулахыг хоригложээ. Засаг даргаас өгсөн үүргийн дагуу байгуулагдсан Мал худалдаалах цэгт одоогийн байдлаар Төв аймгийн Эрдэнэ сум, Сүхбаатар, Хэнтий, Увс, Архангай аймгийн 35 иргэн өдөрт 200-300 мал худалдаалж байгаа юм байна. Тус түр цэгт Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт оршдог “Баяндэмбэрэл” ХХК-ийн Мал эмнэлэг, үржлийн нэгжийн эмч нар ажиллаж, худалдаалж байгаа малд халдварт өвчнөөс сэргийлэн үзлэг тандалт хийж, малын эрүүл мэндийн гарал үүслийн гэрчилгээ, баталгаажилтад хяналт тавин ажиллаж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *