Categories
мэдээ нийгэм

Мах боловсруулах үйлдвэрээс зөрчил илэрчээ

Нийслэлийн хүн амын хүнсний аюулгүй байдлыг хангах, хот орчмын мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хадгалалт, эрүүл ахуйн байдлын талаар судлах, санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг өнгөрсөн онд НИТХ-аас байгуулсан билээ. Баталсан удирдамжийн дагуу хяналт шалгалтыг Баянзүрх, Сонгинохайрхан, Налайх дүүргүүдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд шалгалт хийжээ. Шалгалтад 11 үйлдвэр хамрагдсан бөгөөд нийтдээ 31 зөрчил дутагдал илэрсэн байна. Тодруулбал, урьдчилсан хяналтад хамрагдаагүй, дүгнэлт гаргуулаагүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан “Бугат-Эрхэс” ХХК-д 500.0 мянган төгрөгийн шийтгэлийн арга хэмжээ авч, “Эрээн сити юнайтэд” ХХК, “Мөнх төгрөг” ХХК-ийн махны үйлдвэрүүдийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Нийт гарсан зөрчлөөс 21-ийг буюу 68 хувийг нь арилгуулж, 15,5 сая төгрөгийн торгууль ногдуулж, бүрэн барагдуулсан бөгөөд бусад зөрчлүүдийг арилгуулахаар эрх бүхий албан тушаалтнуудад албан даалгавар болон шаардлагуудыг хүргүүлж ажиллажээ.

Үндсэндээ мах экспортлож байгаа нь сайшаалтай ч БНХАУ-д дулааны аргаар боловсруулсан мах экспортлох зөвшөөрөлтэй аж ахуй нэгжийн нэрийг ашиглан зөвшөөрөлгүй аж ахуй нэгжүүд дулааны аргаар мах боловсруулах үйл ажиллагаа явуулж байжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *