Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАК компани Евро стандартын дахин нэг үйлдвэрээ нээлээ

Үндэсний хөрөнгө оруулалттай“Монголын Алт” (МАК) компани Евро стандартын дахин нэг бүтээн байгуулалтынхаа үйл ажиллагааг албан ёсоор эхлүүллээ.

Тодруулбал, тус компанийн “MAK EURO WINDOOR” үйлдвэрийн нээлтийн арга хэмжээ өнгөрсөн баасан гаригт болов. Тус үйлдвэр нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт байрлах “МАК Евроблок”-ын үйлдвэр дэргэд аж. Нээлтийн арга хэмжээнд оролцохоор Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Багабанди, Ерөнхий сайд асан Д.Содном, Барилга хот байгуулалтын дэд сайд Б.Мөнхбаатар, Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Г.Амартүвшин, Голомт банкны ерөнхийлөгч Г.Ганболд нарын улс төр, бизнесийн салбарын эрхмүүд болон Герман, Австри, Америк, Хятад улсын зочид уригдан иржээ.

Евро стандартын үйлдвэрийн нээлтийн үйл ажиллагааг нээж Монголын алт “МАК” компанийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир үг хэллээ. Тэрбээр “Монгол Улс барилгын материалын 50 хувийг өмнөд хөршөөс худалдан авдаг. Иймд барилгын материалын худалдан авалтад зориулагдсан гадаад валютын урсгалыг багасгах өндөр чанартай бүтээгдэхүүнийг эх орондоо үйлдвэрлэх бодлого зорилгыг МАК компани тусган ажиллаж байна. Бид бүхэн зорилтоо хэрэгжүүлэхийн тулд өнгөрсөн хугацаанд барилгын материалын түүхий эд, тоног төхөөрөмжид олон төрлийнсудалгаа явуулж, түүхий эдээсээ эцсийн бүтээгдэхүүн гарган авч хэрэглэгчдээ хүргэхээр зорин ажиллалаа. Тэр утгаараа МАК-чууд бид Герман, Австри, Финлянд улсын хамгийн сүүлийн үеийн бүрэн автоматажсан тоног төхөөрөмжтэй, жилд 30000 метр квадрат хаалга, цонх үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулж байна. MAK EURO WINDOOR компани үйлдвэрлэх цонх хаалга нь дулаан алдагдалд бага, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй, манай орны эрс тэс уур амьсгалд бүрэн зохицсон, евро стандартын орчин үеийн үйлдвэр гэдгээрээ онцлог юм. Хийц төрлийнхувьд өргөн сонголттой, өндөр чанартай гэх мэт давуу тал ихтэй. Цаашид эх орныхоо эрдэс, түүхий эдийг ашиглаж барилгын интерьер, гоёл чимэглэлийн хавтан үйлдвэрлэх зэрэг 2-3 жижиг үйлдвэрийн төсөл хэрэгжүүлэхээр зорилтоо бид тодорхойлсон. МАК-чуудын үйлдвэрлэсэн хаалга үүдээр үргэлж эрч хүч, энерги, баяр баясгалан орж, МАК-чуудын үйлдвэрлэсэн цонхоор мөнхөд гэрэл гэгээ цацарч, амжилт бүтээл, аз жаргал бялхаж байхын ерөөлийг дэвшүүлье” хэмээв.

Тус цонх, хаалганы үйлдвэр нь 7000 метр квадрат талбайтай. Монголдоохаалга, цонхны үйлдвэрлэлд зориулсан хамгийн том объекттой үйлдвэр бөгөөд үндсэн гурван цехтэй аж.

Эхний хэсэгт модон цонх хаалга, цонхны рам үйлдвэрлэдэг байна.Оросын Сибириэс дээд зэргийн чанартай модыг оруулж Монголд өөрийн машинаар боловсруулж, Евро стандартын модон цонх хаалгыг үйлдвэрлэдэг аж.Модон дээр тоног төхөөрөмжийн ажиллагаа хийхдээ Германы Y1 брендийг сонгосон ба стандартын дагуу жилд 6000 метр квадрат модон цонх хийх боломжтой гэнэ.

Хоёр дахь хэсэгт шил вакуумжуулж, аргонжуулдаг байна. Австрийн автомат тоног төхөөрөмжөөр шилээ боловсруулж бүрэн автоматажсан болохоор хүссэн хэмжээгээр зүсэлт хийж, аргонжуулж, битүүмжилдэг бөгөөд ямар нэгэн алдаа гарахгүй, ямархий орох ёстой гэдгийг стандартын дагуу хийж гүйцэтгэдэг байна. Тиймээс дулаан алдагдалд 90 хувь хүртэл байхгүй болно гэдгийг тус үйлдвэрийн инженерүүд хэлж байв.

Гурав дахь хэсэгт хөнгөн цагаан цонх, хаалга үйлдвэрлэдэг байна. Хөнгөн цагааны хэсэгтээ Германы SCHUCU брендийг сонгож, бүх тоног төхөөрөмжийг тэндээс авсан гэв. Шил болон хөнгөн цагааны үйлдвэр жилд 30000 метр квадрат цонх, хаалга үйлдвэрлэх хүчин чадалтай юм. Үүнээс гадна энэ оны 10 дугаар сараас дулаан алдагдалд багатай хуванцар цонх, хаалга үйлдвэрлэж эхлэх учир хуванцар цонх, хаалга иргэдийн гар дээр очих боломжтой болох аж.

MAK WINDOOR үйлдвэр нь түүхий эд болон технологийг чухалчилж үздэг бөгөөд үнийн хувьд зах зээлд байгаа бүтээгдэхүүнтэй өрсөлдөхүйц үнэтэй хэмээн МАК компанийн Төслийн удирдлагын газрын захирал П.Тэмүүлэн ярьж байв.

Тэрбээр “Хамгийн сайн чанарын модыг Сибирээс авчирч боловсруулан дээд зэргийн чанартай Евро стандартын цонх, хаалгыг бид үйлдвэрлэнэ. Монголчууд модон цонхыг гаждаг, хэрэглээний явцад гацах асуудал тулгардаг гэсэн ойлголттой байдаг. Тэгвэл энэ ойлголтыг халж байгальтайгаа ойртох модон цонх, хаалгыг Монголынхоо хэрэглэгчдэд хүргэхээр үйлдвэрээ нээж байна. Автомат төхөөрөмж нь шилийг хэрэглэгчийн хүссэн хэмжээ, дүрсийн дагуу зүсч бүрэн автомат шугамаар боловсруулж битүүмжилдэг. Манай бүтээгдэхүүнүүд зах зээлд өрсөлдөхүйц үнээр борлуулагдана” гэлээ.

Үйлдвэрийн үйл ажиллагаа дөнгөж эхэлж байгаа ч томоохон төслүүдийн захиалга хэдийнээ орж иржээ. Нийт 100 гаруй ажлын байр шинээр бий болгосон тус үйлдвэр 24 цагаар үйл ажиллагаа явуулах юм байна. Үйлдвэрийн хөрөнгийг таван жилийн хугацаанд нөхөхөөр төлөвлөжээ. МАК үйлдвэрийн үйл ажиллагаагаа улам тэлж ирэх жилээс хаалга, цонх агааржуулалтын хоолой, цаашдаа паркетан шал болон тавилга үйлдвэрлэхээр зорьж байгаа аж. Тус үйлдвэр 100 хувь МАК-ын хөрөнгө оруулалтаар буюуесөн сая ам.доллараар боссон байна. MAK EURO WINDOOR үйлдвэр хэрэглэгчийн хүссэний дагуу ямар ч материал, дизайнаар цонх, хаалга хийж үйлчлэх боломжтой ажээ. Ийнхүү орчин үеийн чанар стандартын чанарын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг цэвэр тохилог үйлдвэр ашиглалтад орж, ажлын байр шинээр бий болж байгааг ирсэн зочид хэлж байлаа.

Б.САРУУЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *